Танилцуулга



  Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан.
1953-1956 онуудад Чойбалсан аймгийн хэмжээд нийтийн номын сан, хүүхдийн номын сан тус тусдаа бие даасан аймгийн гүйцэтгэх захиргааны Гэгээрлийн хэлтсийн харьяаллын газрууд байжээ.
  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 415-р тушаалын гуравдугаар хавсралтаар бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн , иргэдэд ном хэвлэл мэдээллээр үйлчлэх , мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий төрийн өмчийн ,орон нутгийн соёлын байгууллага болсон.
Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон.
  1989 онд аймгийн хөрөнгөөр уншигч олны дэмжлэгээр аж ахуйн аргаар 635 м 2
ашигтай талбай бүхий барилгыг ашиглалтанд оруулж материалаг баазаа сайжруулсан.
  Нэг ээлжинд 140 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын 4 танхим, явуулын үйлчилгээний фурган машинтай.Номын сангийн үйл ажиллагааны автомажуулалтын “LIB4U NET VERSION” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дотоод сүлжээнд холбож номыг оруулж, танхимуудын үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Номын хадгалалтыг хамгаалалтыг сайжруулан нийтийн, хүүхдийн уншлагын танхимд хяналтын камертай.

No comments:

Post a Comment