Манай ангийхан

Сүртэй хүчтэй 230а
Бүхнийг дийлэгч 230а
Ямар ч ангийн дор орж үзээгүй 
Ялгдах гэдгийг мэдэхгүй 230а
Хэзээ ч шантрашгүй 230а 
Хэнд ч үл дийлдэх 230а
Хэрэгтэй үeд нь
хэнд ч тусалдаг
энэрэнгүй сэтгэлт 230а
Бид хамтдаа хүчтэй!!!!!!!

             

 



     Манай ангийхан 21 аймгаас шилэгдэж ирсэн 18 сайхан охид байдаг. Бид номын сан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцдаг одоо 2-р дамжааны оюутнууд. Манай ангийн даргыг Хишигзаяа гэдэг. Ангийн дарга маань бидний төлөө гэсэн сэтгэлтэй, багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг бидний итгэлийг хүлээсэн их сайн оюутан. Манай ангийхан сургуулиас зохион байгуулдаг урлаг наадам, сургуулийн аварга шалгаруулах тэмцээн, нийгмийн зүгээс зохион байгуулсан ажил хэрэгт  анги нийтээрээ маш идэвхитэй оролцдог.
   Бидний зорилго: Сонгосон мэргэжилдээ үнэнч шударгаар хандаж, дэлхий дахинд Монголынхоо нэр алдарыг цуурайтуулсан номын сан мэдээлэл зүйн ажилтан болоход оршино. 
  Манай ангийн уриа:  Нэг нь нийтийн төлөө
                                     Нийт нь нэгний төлөө

 
Нар туссан гэрэлт самбар
Навсайтал эргүүлсэн ангийн журнал
Бусдаас хуулсан хяналтын ажил
Бүхнийг яаруулсан хонхны дуу
Хөөр баяр дүүрэн явсан
Оюутан насны дундашгүй дурсамж


No comments:

Post a Comment