Би- тансаг яргуй бүсгүй цэцэг
Би- ялдам зөөлөн бүсгүй цэцэг
Би- өнгө алаг бүсгүй цэцэг ээ..........
Намайг Болдган овогтой Гэрэлмаа гэдэг. Би мянга есөн зуун ерэн зургаан оны арван нэгдүгээр сарын дөрвөний билэгт сайн өдөр Дорнод аймагт мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр эрхлэн өсөж, гэрээр хүмүүжсэн.
- 2003-2013 - Хоёр мянга гурав оны намар долоон настайдаа төрөлх аймгийнхаа Баяндун сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж сургуулийн босгыг алхсан. Надад "A" үсэг ачтай сайхан багшийг маань Оюунханд гэдэг. Үзэг барьсан турьхан гарт минь үсэг холбож үг бүтээх аргыг заасан бага ангийн багшдаа би хайртай. Хоёр мянга арван гурав оны хавар арван жилээ онц сайн гэсэн алтан медальтайгаар төгссөн. Арван жилд суралцаж байх хугцаандаа олон төрлийн олимпад, уралдаанд амжилттай оролцож амжилт гаргаж байсан.
- 2013 оны намар Соёл урлагийн сургуулийн Соёлын сургуульд номын сан мэдээлэл зүйн ангид элсэн ороод суралцаж байна.
Миний хобби: Би арван жилдээ технологийн хичээлдээ бусад хичээлээс илүү дуртай байсан.
Миний мөрөөдөл: Мөрөөдөлд хязгаар үгүй...........
No comments:
Post a Comment